+70042040

sales@shogol.mn

АНИМЭ  УРЛААЧ

Хүүхдэд зориулсан 3D баримлын бүтээлч уралдаан

Дуртай анимэ дүрээ 3D баримлаар урлаж, шагналт байрын эзэн болоорой

Уралдааны хугацаа: 2024.10.09 - 2024.10.29

АНИМЕ УРЛААЧ – Хүүхдэд зориулсан бүтээлч уралдаан

ШАГНАЛЫН САН: 900'000₮

Баримлын шавраар бүтээл урлах нь хүүхдийн гарын эв дүй, анхаарал төвлөрөл, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр сайжруулдаг бөгөөд физик орон зайн мэдрэмж, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх олон эерэг ач холбогдолтой байдаг.

Насны ангилал тус бүрийн шагнал:

Тайлбар:

5-7 насны ангилал

  • 1-р байр: 150,000₮

  • 2-р байр: 100,000₮

  • 3-р байр: 50,000₮

8-12 насны ангилал

  • 1-р байр: 150,000₮

  • 2-р байр: 100,000₮

  • 3-р байр: 50,000₮

13-16 насны ангилал

  • 1-р байр: 150,000₮

  • 2-р байр: 100,000₮

  • 3-р байр: 50,000₮

УДИРДАМЖ

Уралдааны зорилго:

5-16 насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих

Сэдэв:

Дуртай анимэ дүрээ 3D болон бусад баримлын шавраар урлана

Нийт шагналын сан: 

900'000₮

Насны ангилал:

  • 5-7 нас

  • 8-12 нас

  • 13-16 нас

  • Хэрхэн оролцох: 

Бүтээлээ өөрөө хийж байгааг харуулсан бичлэг хийж, рийл хэлбэрээр фэйсбүүк болон инстаграм хуудсандаа #animeurlaach хаштаг болон Шидэт шоголын албан ёсны хуудсуудыг mention хийж оруулна.

  • Фэйсбүүк: ШИДЭТ ШОГОЛ бичгийн хэрэгслийн бөөний төв

  • Инстаграм: shidetshogolstationery

Хэрэв хаштагийг оруулаагүй эсвэл буруу оруулсан бол уралдаанд оролцох боломжгүй болно. Тиймээс эцэг эхчүүд хаштагаа зөв ашиглаж оруулаарай.

Бүтээлд тавигдах шаардлага: 

  1. Зөвхөн баримлын шавар ашиглах ба чимэглэл болон зарим элементэд туслах материал ашиглаж болно.

  2. Рийл нь хүүхэд бүтээлээ хүүхэд өөрөө хийж байгааг тодорхой харуулсан байхыг анхаарна уу.

Бүтээл оруулах хугацаа:

  • Эхний: 2024 оны 10 сарын 10

  • Сүүлийн: 2024 оны 10 сарын 22

Санал хураалт:

Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  • 1-р шат: 2024.10.23-ны өдөр #animeurlaach хаштаг ашиглан оруулсан бүтээлүүдээс сэдэвтэйгээ уялдсан байдал, бүтээлч санаа шийдэл, хийц боловсруулалт, бичлэгийн чанар зэрэг үзүүлэлтүүдээр насны ангилал тус бүрээс 10, нийт 30 бүтээлийг шалгаруулна.

  • 2-р шат: Эцсийн шатанд шалгарсан 30 бүтээлийг 10.24-нд shidetshogolstationery инстаграм хуудсанд байршуулах ба 10.24-10.27-ны хооронд олон нийтийн санал асуулга, сошиал идэвхээр нь шагналт байруудаа шалгаруулна.

Ялагч тодруулах: 

2024.10.29-нд ялагчийг Инстаграм хуудсанд лайв явагдана.

Days

:

Hours

:

Mins

:

Seconds

Яг одоо бүртгэл явагдаж байна